СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүний амь хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

Зам тээврийн осол гарган бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг цагдаагийн байгууллагын ажилтнууд олж тогтоосон байна. 

Энэ сарын 2-ны өдөр цагдаагийн байгууллагад “Эрдэнэт хотоос Булган аймаг руу гардаг зам дээр машинд мөргүүлсэн бололтой хүн байна” гэх дуудлага иржээ. Тус дуудлага, мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад А1002 дугаартай улсын чанартай авто зам дагуу 45-50 орчим насны эрэгтэй хүн доошоо харан нас барсан байдалтай олдсон байна. 

Урьдчилсан байдлаар 54 настай, эрэгтэй “Г” нь автомашинд мөргүүлж, амь хохирсон байж болзошгүй үйлдэл тогтоогдсон аж. 

Ийнхүү цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Д” нь Prius-20 маркийн автомашинаар мөргөж, уг гэмт хэргийг үйлдэн хэргийн газраас зугтаасан болохыг шуурхай илрүүлж, өчигдөр сэжигтэй этгээдийг Булган аймгийн Бугат сумаас олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.