СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ОХУ-ын Санкт-Петербург хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
3 сарын өмнө

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ОХУ-ын Санкт-Петербург хотын Засгийн газрын Тээврийн хорооны дарга Енокаев Валентин Камилевич, Аялал жуулчлалын Хөгжлийн хорооны нэгдүгээр орлогч Евгений Панкевиче болон бусад төлөөлөгчид оролцсон юм.

Энэхүү уулзалтаар хотын дарга Х.Нямбаатар Монгол Улс, ОХУ хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад таатай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн “бид өнөөдрийн зохион байгуулж буй чуулга уулзалтаар Зүүн Хойд Азийн бүсийн хотуудын өмнө тулгарч буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Зүүн хойд Азийн Хотын дарга нарын анхдугаар чуулга уулзалтыг 2014 онд санаачилж, түүнээс хойш хоёр жил тутамд зохион байгуулан ажиллаж байна. Энэ удаагийн чуулга уулзалт бидний цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хоёр хотын хөгжлийн жишиг туршлагуудыг хуваалцаж хамтран ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэдгийг онцолсон юм.

Харин ОХУ-ын Санкт-Петербург хотын төлөөлөгчид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсролын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.