СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОУХМ Б.Эрдэнэбаяр: Сэтгэл дундуур буцаж байна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 сарын өмнө

Зуны 33-р олимпын наадамд оролцож буй Монголын жүдогийн шигшээ багийнхан Парис хотод нээсэн "Монголиа Хаус"-д зочилж, хөгжөөн дэмжигчидтэй уулзжээ.

Энэ үеэр Монгол Улсаас Францад суугаа Элчин сайд У.Нямхүү тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Хөдөлмөрийн баатар, МУГД Ч.Насантогтох тэргүүтэй хүндэт зочид байлцав.

Мөн үеэр жүдо бөхийн тамирчдын олимпын наадмын сэтгэгдлийг сонссон юм. 

ОУХМ Б.Эрдэнэбаяр, Би хоёр ялж хоёр хожигдсоноор долоодугаар байрт орсон. Медаль авна гэсэн зорилготой байсан ч медаль авч чадаагүйдээ сэтгэл дундуур л байна. 

-Парисын дэвжээнд хамгийн хүнд барилдаан нь ямар барилдаан байв?  

-Хоёрдугаар тойрогт Испанийн бөхтэй 10 минут барилдсан барилдаан хамгийн хүнд байсан. Давтаж байсан мэхнүүдээ хийж чадсан. Сэтгэл зүйн хувьд ч сайн байсан. Энэ хүртэл тусалж дэмжсэн багш дасгалжуулагчид, гэрийнхэн, хамт олон, ивээн тэтгэгчид, Хилчин спорт хороо, Хангарьд спорт клубийнхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.