СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-08-02

Ц.Элбэгдорж: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлыг Олон улсын сэтгүүлчдийн клубийн анхааралд орууллаа

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн долдугаар сарын 25-нд АНУ-ын Вашингтон хотноо Мекка үндэсний хэвлэлийн клубээс зохион байгуулсан уулзалтад хүндэт зочноор оролцсон байна.

Энэ үеэрээ сэтгүүлчид, улс төрийн хоригдлуудын асуудлыг хөндөж, тэр дундаа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хоригдсон асуудлыг олон улсын сэтгүүлдчийн түвшинд гарган тавьсан байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: 

-Гайхалтай. Сайхан мэдээ. Өнгөрсөн долоо хоногт Хэвлэлийн эрх чөлөөний Мекка гэх Үндэсний Хэвлэлийн Клубт Хүндэт Зочноор уригдаж сэтгүүлчид, улс төрийн хоригдлуудыг суллахыг уриалж ажилласан. Н.Өнөрцэцэгийн асуудлыг олон улсын сэтгүүлчдийн клубын анхааралд бас оруулав. Сэтгүүл зүй бол гэмт хэрэг биш.
Сэтгүүлч ээжээ суллахад туслаач гэж хоёр охин нь аавтайгаа тусгайлан ирж уулзсан. Зураг нь энд байна. Тэр охин Ерөнхийлөгч Байдентай бас уулзаж, суллагдсан ээжтэйгээ өрөөнөөс нь утсаар ярьж, төрсөн өдрийнхөө дууг дуулуулаад зогсож байна. Өнөөдөр маш олон хүн цоожтой хаалганы цаанаас гарч ирж эрх чөлөөний төлөө тэмцэгчид, дэлхийн сайн тал баярлаж байна.
Эрх чөлөөтэй болсон заримынх нь нэрийг энд хэлье. Манай хаяанд байгаа шоронгоос суллагдсан түүхэн үйл явдал. Борис Немцовын хамтран тэмцэгч Владимир Кара-Мурза, Илья Яшин, мөн Алсу, Саша, Лилия, Ксения, Еван, Пол, Кевин, Рико, Демури, Вадим, Патрик, Герман, Олег, Андрей гээд олон хүн суллагдав. Америк, Европын олон улс руу энэ хүмүүс хөлгийн жолоо залж байна.
Шоронд орсон ч, шороонд дарагдсан ч, бүгд чамайг зүхэж байвч битгий бууж өгөөрэй. Эрх чөлөө, ардчилал, иргэд олныхоо талд үргэлж зогсоорой. Чи ганцаараа биш шүү. гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Новш

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Баяр хүргэе

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Баяр хүргэе

Баттулга
5 сарын өмнө
116.206.83.106

Баяр хүргэе

Баттулга
5 сарын өмнө
116.206.83.106

Баяр хүргэе

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Монголын шүүхийн шийдвэрийг Амеркын сэтгүүлчид сэдэх боллоо юу.тусгаар монгол улс биз дэ.Амеркын муж болсон юмуу.өөрөө ирж хэрэгээ хүлжжх хэрэгтэй дэ.

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Тагжийсан чөтгөрөө бариачээ.

Ссс
5 сарын өмнө
116.206.83.106

Тагжийсан чөтгөрөө бариачээ.

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Энэ сүйд болоод байгаа сэтгүүлчдийн клуб гэдэг нь ямар эрх мэдэлтэй байгууллага юм, уул нь энэ дэлхийн бүх улсад буруу зөвийг ганцхан шүүх л дэнсэлдэг журамтай баймаар юм

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Энэ сүйд болоод байгаа сэтгүүлчдийн клуб гэдэг нь ямар эрх мэдэлтэй байгууллага юм, уул нь энэ дэлхийн бүх улсад буруу зөвийг ганцхан шүүх л дэнсэлдэг журамтай баймаар юм

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Энэ сүйд болоод байгаа сэтгүүлчдийн клуб гэдэг нь ямар эрх мэдэлтэй байгууллага юм, уул нь энэ дэлхийн бүх улсад буруу зөвийг ганцхан шүүх л дэнсэлдэг журамтай баймаар юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.