Хутга гаргаж, бусдыг айлган сүрдүүлсэн этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Цахим орчинд “Энэ орос архи аваад ёс төдий багахан мөнгө өгөөд худалдагч охин шаардлага тавихад нь хутга гаргаж үзүүлж айлгаж байна. Хууль үйлчлэхгүй гээд эд нар бүр даварч дууслаа шүү” гэх мэдээлэл цацагдсан билээ.
Тэгвэл өчигдөр 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр “Peace mall” худалдааны төвөөс Монгол Улсад оршин суух ОХУ-ын иргэн Ф.П.В /51 настай/-г цагдаагийн алба хаагчид олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.