СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн алба хаагчийн зураг ашиглан цахим хаяг нээсэн зөрчлийг шалгаж байна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Г.Баярсайхан нь “Gongor Bayarsiahan” фэйсбүүк хаягаа 2023 оны арваннэгдүгээр сард алдсан талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл гаргасан байна.

Өргөдлийн дагуу шалгалтын ажиллагааг хийж, тухайн хаягийг устгах арга хэмжээ авcныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Дээрх цагдаагийн алба хаагчийн зураг нэрийг ашиглан дахин шинэ хаяг нээж, олон нийтийн сүлжээнд зохисгүй мэдээлэл нийтэлж байгаа асуудлыг ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар болон Баянгол дүүрэг дэх цагдаагийн газраас шалгаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.