“Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн -48 кг-ийн жинд манай тамирчин Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн билээ.
Түүний амжилтыг үнэлж, Хөх хотод суух Ерөнхий консул асан, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ нэг сая төгрөгөөр урамшуулсан байна. Тэрээр амжилт гаргасан тамирчныг бодитоор үнэлж, мөнгөн урамшуулал олгох ёстой хэмээн үзэж, Б.Баасанхүүд урам хайрлахыг олон нийтэд уриалж буй юм.
Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ:
-Парисын Олимпоос Мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүүдээ улам их амжилт хүсэж урам хайрлаарай.
Данс:Б.Баасанхүү 591 6066 386 хаан банк 10, 20к сэтгэлээрээ илгээхийг уриалж байна. Би 1 сая төгрөг илгээж эхлүүллээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.