“Алтай хотхоны .... дүгээр байрны 12 давхраас нэг хүн хөлөө унжуулаад суугаад байна” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр 21 цагийн орчимд ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид шуурхай очиж, тухайн үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
Шалгалтаар 22 настай "Т" нь сэтгэл гутралын улмаас архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 12 давхрын орцны цонхоор үсрэхийг завдсан бөгөөд хэргийг шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.