СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-30

Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт аянга бууж 17 бог мал хорогджээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
8 сарын өмнө

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Их уул цэргийн хүрээ", "Хонин цохио” гэдэг газар долоодугаар сарын 29-ний 17:00 цагийн орчим аянга бууж, мал хорогджээ.

Энэ тухай мэдээллийг өчигдөр 21:00 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Аянганд 17 бог мал /11 ямаа, 6 хонь/ цохиулж хорогдсон тухай мэдээллийг тус ангийн малын эмч Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг мөн өдрийн 21:12 цагт очиж, нөхцөл байдалтай нь танилцсан. Өнөөдөр сэг, зэмийг устгах ажлыг зохион байгуулна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.