СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-07-30

Усан сэлэлтийн Б.Энхтамир, боксчин М.Энхжаргал нар өнөөдөр өрсөлдөнө

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадам амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр манай хоёр тамирчин өрсөлдөнө.

Усан сэлэлтийн эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Б.Энхтамир уралдана.

Харин боскчин М.Энхжаргал өнөөдөр хоёр дахь тулаанаа хийнэ. Тэрээр эхний тулаанаа хийж, Италийн Сирине Чарабиг илт давуу байдлаар буулган авсан юм. Түүний өнөөдрийн өрсөлдөгч Румын улсын тамирчин Ленута Лакрамиоара Периок.

Монгол Улсынхаа хоёр тамирчиндаа амжилт хүсье.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.