СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-07-29

Олимп, дэлхийн медальтнууд 500 мянгаас 10 сая хүртлэх урамшуулал авч байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оноос хойш олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгодог болсон юм. Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтоосон билээ. 

Үүнд:

  • Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
  • Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
  • Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшуулал сар бүр олгодог байна. 

Хамгийн өндөр урамшуулал буюу 10 сая төгрөгийг пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ паралимпын нэг алт, нэг хүрэл, Дэлхийн аваргын нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар авч буй юм.

Таеквондогийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ амжилтаараа 8 сая төгрөг, Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хоёр алт, нэг хүрэл медаль, олимпын мөнгөн медалийн амжилтын эзэн З.Ойдов 7.5 сая төгрөгийн урамшуулал авч буй юм.

 

Шинээр Олимпын мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал хүртэх аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.