Америкийн тэнгисийн цэргийн хоёр нисэх онгоц Японы эрэгт өнгөрсөн шөнө хоёр цагийн үед осолджээ. Осолдсон онгоцуудыг эрж хайх, нисгэгчид зорчигчдыг аврах ажиллагаа үргэлжилж байна.
Японы эрэгт осолдсон КС-130, F/A-18 онгоцууд Хирошимагийн ойролцоо байдаг Ивакуни дэх баазад байрладаг байна. Осолдсон онгоцуудад долоон хүн байсан гэж мэдээллээ.
Америкийн тэнгисийн цэргийн баазын онгоцууд нислэгийн үеэр шатахуунаа цэнэглэх гэж байгаад осолдсон гэх мэдээ байгаа ч албан ёсны баттай мэдээлэл биш юм. Мөн албан бус мэдээллээр нэг хүн эсэн мэнд аврагдсан гэжээ.
Осолдсон KC-130 нь нислэгийн явцад шатахуун цэнэглэх үүрэгтэй бол F/A-18 нь байлдааны зориулалттай пуужин, тэсрэх бөмбөг тээвэрлэгч онгоц юм.
АНУ-ын 50,000 цэрэг Японд байрлаж байгаагаас 18,000 гаруй нь тэнгисийн цэрэгт харьяалагддаг.
Эх сурвалж: www.bbc.com