2024 оны долоодугаар сарын 29-ний 01:22:50 цагт Завхан аймгийн Баянхайрхан сумын төвөөс зүүн зүгт 18 км зайд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.34, 96.59.
2024 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ сарын 28, 29-ны өдрүүдэд 4.1, 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн. Дээрх газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ойрхон давтамжтай урдаасаа эхлээд баруун тал хойд талаар газар хөдлөөд байхад ОБ , ЗАСГИЙН ГАЗАР яагаад дуугүй байна. Ядаж л анхааруулга зааварчилга хийдэггүй ээ.
Ойрхон давтамжтай урдаасаа эхлээд баруун тал хойд талаар газар хөдлөөд байхад ОБ , ЗАСГИЙН ГАЗАР яагаад дуугүй байна. Ядаж л анхааруулга зааварчилга хийдэггүй ээ.