СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-27

Өнөөдрийн байдлаар 20 хүүхэд усанд осолдож амь насаа алджээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Он гарсаар өнөөдрийн байдлаар бага насны хүүхэд усанд эрсдэж амиа алдсан гэх 20 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Үүнээс голын эрэг дагуу нутагладаг эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас шалтгаалан хоёр хүртэлх насны зургаан хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ. Хүүхдийн усанд эрсдэх шалтгаан нөхцөл нь эцэг эхийн хараа хяналтгүй байдалтай шууд холбоотой.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол мөрөн, нуур тогтоол усны орчимд тоглуулахгүй, орхихгүй байх мөн гол мөрний ай саваар нутаглаж буй иргэд бага насны хүүхдэдээ онцгойлон анхаарал хандуулах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.