СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-26

2024 он гарсаар усны ослоор 77 иргэн амь насаа алджээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Алба хаагчид гол, нуурын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид томоохон гол, мөрөн, нуурын эрэг, ойр орчимд хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүргийг 6-р сарын 10-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд Туул гол дагуу Хар усан тохойгоос Маршлын гүүр хүртэл, Маршлын гүүрнээс Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл автомашин болон завьтайгаар өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Үүрэг гүйцэтгэж эхэлсэн өдрөөс хойш нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт

Орон нутагт Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Дорнод нийт 13 аймгийн 16 нуур, 21 гол, Сэлэнгэ, Дэлгэн мөрний эрэг дагуу өдөр бүр 131 алба хаагч, 24 техник, 20 завьтайгаар хөдөлгөөнт эргүүл хийж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Алба хаагчид 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.