СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-26

Эгийн гүүрийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Хутаг-Өндөр-Тэшиг улсын хил чиглэлийн 44км буюу Булган аймгийн Тэшиг сумын Эгийн гүүр үерийн улмаас зорчих боломжгүй болсон.

Өнөөдрийн байдлаар усны түвшин багасаж, Эгийн гүүрний том жижиг хоёр гүүрний хоорондох даланд 2 хэсэг газар далан сэтэрсэн байна.

Сэтэрсэн хэсгээр үерийн усны урсац ихтэй байна. Одоогоор зорчих хөдөлгөөн хийх боломжгүй байгаа тул зайлшгүй шаардлагатай Тэшиг сумаас гарах хөдөлгөөн хийх иргэдийг завиар гаргаж байгаа аж.

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ болон зам хариуцагч Булган АЗЗА ТӨХК-ийн инженер, техникийн ажилчид гүүрийг засварлаж, хөдөлгөөнийг нээхээр шуурхай ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.