"Орон нутгийн замд согтуу хүн машин жолоодож явна" гэсэн тайлбартай, сэрэмжлүүлэг бичлэг цахим сүлжээнд тавигдсан. Тус мэдээллийн дагуу ТЦА-наас шалгалтын ажиллагаа явуулсан талаараа мэдээлэв.
Тодруулбал, 2024 оны долоодугаар сарын 23-ны өдөр нэр бүхий иргэний цахим хаягаас "Toyota Harrier" загварын машиныг согтуу хүн жолоодож явна. Та бүхэн болгоомжтой яваарай. Иймэрхүү хүмүүстэй тааралдаж байна шүү" гэсэн тайлбар бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг шалгахад тухайн иргэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байх, жолоодуулахгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахтай тааралдсан тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, зөрчлийг таслан зогсооход хамтран ажиллахыг ТЦА-аас зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.