Өчигдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн гүүрний харалдаа Туул голд машин живж байна гэсэн дуудлага 20:10 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, автомашинд зорчиж явсан хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ.
Гол, мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.