СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Ажилд авна" гэх нэрээр охидын биеийг үнэлүүлсэн этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

"Ажил хайж байгаа охидууд холбогдоорой. Амархан ажил байна шүү" гэх зарын дагуу ирсэн охидын биеийг үнэлүүлсэн этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ. 

Тодруулбал, нэр бүхий иргэн нь Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 14 тоотыг 2023 оны долоодугаар сарын 24-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд түрээслэх явцдаа цахим орчинд "Ажил хайж байгаа охидууд байвал холбогдоорой, амархан ажил байна шүү” гэсэн зар байршуулж, зарын дагуу ажил эрхлэхээр ирсэн охидын биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан гэх хэрэг бүртгэгджээ.

Тухайн хэрэгт эрэгтэй Н-ыг энэ оны долоодугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Тус хэргийг энэ оны долоодугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.