СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-07-19

АШУҮИС-ийн ректороор Б.Дамдиндоржийг томилжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

АШУҮИС-ийн Ректорын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын дүнгээр 96,3 хувь буюу хамгийн өндөр үнэлгээг авч, удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар АШУҮИС-ийн ректорын албан тушаалд Анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндоржийг томилсон байна.

Профессор Б.Дамдиндорж нь 2005 оноос дадлагажигч багш, багш, ахлах багш, 2012 - 2018 онд Физиологийн тэнхимийн эрхлэгч, 2018 – 2020 онд АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн захирал, 2020 – 2023 онд АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, Тэргүүн дэд захирал, 2023 – 2024 онд Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс АШУҮИС-ийн ректорын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажилласан байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Safe khurelbaatariin gariin lhundee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.