СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-19

Хөвсгөл, Сэлэнгэ аймагт ойн түймэртэй байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 сарын өмнө

Долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн түймэртэй байна. Түймрийг унтраахаар дээрх аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид мэргэжлийн анги, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймэрт урьдчилан байдлаар хоёр га талбай өртөн шатжээ.

Иймд, иргэд, аялагчид та бүхэн аялалаар ой, хээрт явахдаа ил задгай гал түлсэн тохиолдолд галыг бүрэн унтраах, гал унтраах багаж хэрэгсэл тогтмол авч явах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль, эх дэлхийгээ хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.