СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-18

Ж.Энхжаргалан: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэгтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй

Нийтэлсэн
1 сарын өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны үеэр бороо орсонтой холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгэн дээр бөхчүүд халтирч гэмтэл авах, гулгаж унах тохиолдлууд гарсан юм. Бөх сонирхогчдын зүгээс энэхүү зүлэг нь бороотой үед бөхийн барилдаан зохион байгуулах боломжгүй, шаардлага хангахгүй байна хэмээн шүүмжлэл өрнүүлсэн.

Энэхүү шүүмжлэлд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан "Нийт бөхчүүдээсээ, бөхийн хорхойтон, үзэгч фенүүдээсээ уучлалт хүсэж байна. Цаг давчуу байсан тул хяналт тавьж чадаагүй, тестлэх боломж огт гараагүй. Шууд наадамтай залгаад орсонд алдаа боллоо. Дараа нь заавал холбоонд бороотойд сорил хийлгэж хүлээлгэж өгөх ёстой юм байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийж байв.

Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгийг цаашид хэрэглэх үү, ирэх жилийн баяр наадмаар бөхийн барилдааныг энэхүү зүлгэн дээр зохион байгуулах уу гэдэг нь тодорхой бус байгаа юм.

Иймд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалангаас тодрууллаа.

-Хур бороотой үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлэг нь бөхийн барилдааныг зохион байгуулахад тохиромжгүй байна гэдэг нь анзаарагдлаа. Хиймэл зүлгийг солих уу, цаашид хэрхэх вэ?

- Ихэнх нь хүмүүс амарчихсан байдалтай байна.

-Таныг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал учраас саналаа гаргаад нийслэлийн удирдлагад танилцуулах юм болов уу гэж ойлгож байна л даа?

- Манайх нийслэлийн харьяа байгууллага учраас зүлгийг солино, болино гэдэг шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй.

-Хиймэл зүлгийг худалдан авахад хэчнээн төгрөгийн төсөв зарцуулсан бэ?

-Би зүлэгний талаар яриа өгөхгүй. Нийслэлийн засаг даргын Тамгын газраас нэгдсэн байдлаар энэ зүлэгтэй холбоотой мэдээлэл юм уу, хэвлэлийн бага хурал ойрын хугацаанд хийнэ гэж ойлгосон. 

Сурталчилгаа

Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Наад зүлгэн дээр чинь доороо товруу хадаастай гуталтай хүмүүс гүйж харайж хөлбөмбөгөө тоглодог дэлхийн стандартынх байж болно. Гэтэл манай бөхчүүдийн гутал ээтгэр хамартай өсгийгүй ширэн хавтгай ултай 2 газараар сураар олом хийчихсэн тийм л зүйл. Тэгээд ч монгол бөхийн дэвжээнд зориулсан дэлхийн битгий хэл монгол орны стандарт ч байхгүй. Хамгийн тохиромжтой нь байгалийн өвсөн зүлэг юм. Өвөрмонголчууд мөнгөгүйдээ биш болохгүй болохоор нь хагас дутуу зүлэг ургасан шороон хөрсөн дээрээ барилдаж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.