Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 оны 93 дугаар зарлигийн дагуу Монгол Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2024 оны долоодугаар сарын 02-ны өдөр товлон зарласан билээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлд Анхдугаар чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудалд Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороог байгуулахыг заасан байдаг.
Үүний дагуу Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы 2024 оны долоодугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоолыг батлав. Уг тогтоолоор Тогтвортой хөгжлийн зорилгын, Төсвийн зарлагын хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн дэд хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Дэд хороо дараах асуудлыг эрхэлнэ. Үүнд,
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.