СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-07-18

С.Шижирбат: Допингийн шинжилгээний хариу бөөндөө ирэх ёстой, дөрвийнх нь хариу ирээгүй байх боломжгүй

Нийтэлсэн
4 сарын өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөх болон 16 харваачаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага сорьц авч, өчигдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос шинжилгээний хариуг танилцуулсан. Нийт 48 хүний шинжилгээний 44-ийнх нь хариу ирж, дөрвөн хүний ирээгүй хэмээн мэдэгдсэн. Эдгээр дөрвөн хүнээс допингийн төрлийн бодис илэрсэн гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл спортын тайлбарлагч С.Шижирбат шинжилгээний хариу бөөндөө ирэх ёстой хэмээн тайлбарлалаа.

Спортын тайлбарлагч С.Шижирбат:

Дөрвөн хүнээс допинг илэрчээ. Миний олон жил шахаж шаардаж ирснийг энэ жил наадмын комисс, МОНАДА хоёр хэрэгжүүлэх аядаж бас л алдаатай юм хийлээ.

Олимп, ДАШТ-үүдийн шинжилгээний хариу ингэж л гардаг. Яаралтай нөхцөлөөр мөнгөө төлсөн тохиолдолд бөөндөө явсан шинжилгээний хариу мэйлээр бөөндөө л ирнэ, цуварч ирнэ гэсэн юм байхгүй.

МОНАДА-гийнхны олон жил самарсан, анагаах ухааныг доромжилсон юм хэлж ард түмнийг тэнэгтүүлж ирсэн яриа шүү дээ. Энэ зүгээр л шээсний шинжилгээ шүү дээ.

шүү. Наадмын өмнө эд нар хэвлэлийн хуралд сэжигтэй гарсан шинжилгээг давтан шинжлэхэд 14-21 хоног хүлээнэ гэж хэлсэн. Энэ Б савны асуудал биш шүү, А сав шүү.

Олон Улсын Лабораторийн стандартад А савны баталгаажуулах шинжилгээг 14-21 хоногт хийж хариу ирнэ гэсэн заалт байхгүй ээ, маш хурдан ирэх ёстой. 48 сорьцыг 48 цагийн дотор гаргаж байхад 4 сорьцыг 14-21 хоногт гаргана гэж юу байхав дээ.

Гормон болон Эпопротейн илэрсэн эсвэл тамирчны биологийн пасспорт буюу цусны шинжилгээтэй холбоотой тохиолдолд шинжилгээний байгууллага, үр дүнгийн удирдлага хариуцсан байгууллага, эсвэл ВАДА-гийн санаачилгаар А савны баталгаажуулах шинжилгээг хийх зохицуулалттай.

Олон Улсын итгэмжлэгдсэн лабортори ямарч тохиолдолд өөрөө санаачилж, баталгаажуулах шинжилгээг хийхгүй ээ. Одоо дөрвөн хүнээс илэрсэн допингийн бодисыг баталгаажуулах зорилготой А савны нэмэлт шинжилгээг хийж байна, хариу маш хурдан гарна.

Дөрвөн хүнээс илэрсэн бодис өөрчлөгдөнө гэж байхгүй ээ. Өнөөдөр ВАДА-гийн дүрмээр, Дэлхийн жишгээр, Допингийн эсрэг үндэсний дүрмээрээ энэ дөрвөн хүнийг МОНАДА зарлах ёстой байлаа.

Олон ч бусад спортын төрлүүдэд А савнаас илэрсэн бол Б савыг хүлээхгүйгээр буюу тухайн тамирчин өөрийн зардлаар Б саваа шинжлүүлнэ үү, шинжлүүлэхгүй байна уу хамаагүй шууд зарладаг аа.

Харин шийтгэл нь бол Б савныхаа дараа болно. Жил болгон хугацаандаа зарлахгүй таавар таалгаж хэрүүл үүсгэж ард түмнийг талцуулдаг МОНАДА гэж завхарсан газрыг цэвэрлэх гэж үзсээр л байна даа.

Сурталчилгаа

Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
116.206.83.106

Үнэнээр л бай хаацайллаа гээд огт гоё юм болохгүй

түмний нэг
4 сарын өмнө
116.206.83.106

ХУУУЛЬТ УЛС БИЗ ДЭЭ. ЯАГААД ДАХИАД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ СЭТГЭЛЭЭР ТОГЛООД БАЙДАГ ЮМ БЭ. МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ НААДАМ ТҮҮН ДОТОР ҮНДЭСНИЙ БӨХ МЭДЭЭЖ ТУСГААР ТОГТНОЛЫГ БАТАЛГАА ГЭЖ ҮНЭЛЭЖ БАЙХАД МОНАДА ГЭДЭГ БӨХИЙГ ДОПИНГ АШИГЛАН АВЛИГАЛ, НАЙМААНЫ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛСООР БАЙНА

ХУУУЛЬТ УЛС БИЗ ДЭЭ. ЯАГААД ДАХИАД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ СЭТГЭЛЭЭР ТОГЛООД БАЙДАГ ЮМ БЭ. МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ НААДАМ ТҮҮН ДОТОР ҮНДЭСНИЙ БӨХ ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ГЭЖ ҮНЭЛЭЖ БАЙХАД МОНАДА ГЭДЭГ БӨХИЙГ ДОПИНГ АШИГЛАН АВЛИГАЛ, НАЙМААНЫ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛСООР БАЙНА

ЗОЧИН

Энэ Шижир гэж нэг допинг дэмждэг гар байнаа янз нь !

Үзэгч
4 сарын өмнө
116.206.83.106

шижир гэж нэг допинг дэмждэг хөгийн гар байнаа даа янз нь !!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.