СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-16

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ажлаа хүлээн авлаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Цэндийн Баатархүү томилогдсон. 
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Лу.Гантөмөр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд асан Н.Учрал тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Засгийн газрын тогтоол шийдвэрийг танилцуулан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгч амжилт хүслээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 

Боловсрол
1989-1999 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
1999-2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
2004 онд Хан-Уул дээд сургууль тус тус төгссөн.
Улс төр судлаач, математикч мэргэжилтэй.
2023-2024 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Harvard Manage Mentor /Цахим/ хөтөлбөрийн менежментийн мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдсан.
Эрхэлж байсан ажил, албан тушаал
2005-2006 онд Монгол Улсын Засгийн Газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга
2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орлогч дарга,
2012-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2020 онд МИГ даатгал ХХК-д Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн,
MLC Business School болон MLC Content компаний үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга
“20K Programmer” IT инженер бэлтгэх олон улсын хөтөлбөрийн Монгол дахь удирдагч,
Болгарт төвтэй Soft Uni Global олон улсын боловсролын байгууллага, Denison Consulting байгууллагын соёлын судалгааны олон улсын институцийн Монгол дахь төлөөлөгч,
IEEE /Institute of Electrical and Electronics/ холбооны Ази, Номхон далайн бүсийн гишүүнээр тус тус ажиллаж байсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

мэргэжилтнүүд нь сайн байвал болно. Учрал сайд хийж чадсан юм чинь.

ИРГЭН
1 сарын өмнө
116.206.83.106

мэргэжилтнүүд нь сайн байвал болно. Учрал сайд хийж чадсан юм чинь.

ИРГЭН
1 сарын өмнө
116.206.83.106

мэргэжилтнүүд нь сайн байвал болно. Учрал сайд хийж чадсан юм чинь.

ИРГЭН
1 сарын өмнө
116.206.83.106

мэргэжилтнүүд нь сайн байвал болно. Учрал сайд хийж чадсан юм чинь.

ИРГЭН
1 сарын өмнө
116.206.83.106

мэргэжилтнүүд нь сайн байвал болно. Учрал сайд хийж чадсан юм чинь.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.