СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: АТГ-аас зохион байгуулж буй "ЖДҮХС: Асуудал ба шийдэл" хэлэлцүүлэг эхэллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

 Авлигатай тэмцэх газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-Асуудал ба шийдэл хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.

. Ер нь ЖДҮХС-гийн эрсдэл юу юм, яаж хамгаалах талаар хэлэлцэнэ хэмээн АТГ-ын Ажлын албаны дарга Д.Дуламсүрэн дурдлаа.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл хэлэлцүүлгийн үеэр эдгээр асуудлыг хэлэлцэнэ.

Үүнд: “ЖДҮ-ийн хөгжил, санхүүжилтийн байдал” судалгааны тойм, ЖДҮХС-Жижиг, дунд үйлдвэр ба ЖДҮ эрхлэгч, Засаглал ба хүртээмж, ЖДҮ:Хууль тогтоомжийн шинэчлэлийн асуудал, ЖДҮ-ийг хөгжүүлсэн олон улсын туршлага, Авлигаас урьдчилан сэргийлэх, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллагын хийсэн аудитын дүгнэлт зэрэг асуудлаар бүтэн өдрийн турш хэлэлцэх гэж байна.

Уг хэлэлцүүлгийг www.livetv.mn сайт шууд дамжуулан хүргэнэ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.