СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бусдыг захиалгаар алуулсан гэх гэмт хэргийн сэжигтнийг Австрали улсаас баривчилжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 сарын өмнө

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Б”-г энэ оны 07 дугаар сарын 11-ний өдөр Австралийн Холбооны Улсаас тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчооноос Австрали Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран зохион байгууллаа.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2015 онд бусдыг захиалгаар алуулсан гэх гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан бол түүний захиалгаар бусдыг алсан “А” нь 2016 онд ОХУ руу оргон зайлж, улмаар тэндээсээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх үед нь Монгол Улсын цагдаагийн байгууллагаас БНХАУ-ын талтай Интерполын шугамаар хамтран ажилласны дүнд уг этгээдийг саатуулан баривчилж, 2017 онд Монгол Улсад шилжүүлэн авчирснаар үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж, хорих ял эдэлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.