2024 оны улсын төсвийн тухай хуульд “Чойр – Мандалговь -Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр–Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны ажил” болох “Арвайхээр–Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх хоёр түвшний уулзвар 6.12км”-ын ажил тусгагдсан байна.
Тус ажил нь А0301 Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт 2,6 км давхцаж байгаа аж.
Төслийн зам барилгын ажлаас шалтгаалж тус хэсэгт түр замаар зорчуулах тул иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой, хурдаа тохируулан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Зам тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.