СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-16

Баяр наадмын өдрүүдэд 5620 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажилласан.

Тодруулбал 2024 оны 07 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлж гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд завьт болон хөдөлгөөнт, морьт эргүүлээр иргэдийн аюулгүй байдлыг ханган давхардсан тоогоор нийт 5,620 алба хаагч, 746 нэгж техник хэрэгсэлтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

Түүнчлэн алба хаагчид гол, нуур, цөөрмийн дагуу амарч буй 63,159 иргэнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны материал, брошур тарааж, зөвлөмж, мэдээ мэдээллээр ханган ажиллав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.