СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-11

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүл өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдах объектуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шалгалтыг зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна.

Мөн иргэдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.