СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-11

Хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Баяр наадмын өдрүүд болон аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдож иргэд, жуулчид санамсар, болгоомжгүй байдлаасаа болж эд зүйлээ хулгайд алдах, гээх, орхих тохиолдол их гардаг.

Иймд цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, эд зүйлээ хараа хяналтгүй орхихгүй байх, хэтэвч, гар утас, бэлэн мөнгө болон бусад үнэт зүйл биедээ авч яваа тохиолдолд хянамгай байхыг сэрэмжлүүлж байна.

Хэрэв та халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон бол дараах мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хандана уу. Үүнд:

-Төв цэнгэлдэх хүрээлэнд: №9 хаалга “Цагдаагийн шуурхай бүлэг”
-Хүй долоо худаг: “Цагдаагийн хүрээ”
-Цагдаагийн байгууллагын 102 дугаар болон харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст хандах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.