СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-10

Согтуу иргэн голын усанд хөвж байсныг аварчээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Онцгой байдлын албан хаагчид голд живж байсан 22 настай иргэнийг аварчээ.

Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид голд живж байсан 22 настай иргэнийг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ЯТТ-103-т хүлээлгэн өгчээ.

Мөн Сонсголонгийн гүүрнээс Маршлын гүүр хүртэл хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт

Ойрын өдрүүдэд иргэдийн голын эрэг дагуух хөдөлгөөн нэмэгдэж байна. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орохгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.