СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хийлдэг гудастай нуурын усанд хөвж байгаад живсэн 16 настай хүүгийн цогцсыг олжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

Завхан аймаг, Ургамал сум Нуур зөөхий багийн “Гүн нуур” гэдэг газар гэр бүлийн 5 хүн "Гүн" нуурын эрэгт амарч байснаас хүүхэд нь хийлдэг гудастай нуурын усанд хөвж байгаад живсэн тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 22:40 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Сонгино сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг Х/16 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.09-ний өдрийн 06:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 11:15 цагт нуурын 3 метр /эргээс 200 метрт/-ийн гүнээс цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.  

Мөн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо тогтоол усанд бага насны хүүхэд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 12:08 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход А/17 настай, эрэгтэй/-ын цогцос тогтоол усанд хөвж байсныг аврах завь ашиглан гаргаж, тус дүүргийн  Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.