УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллана.
Засгийн газрын бүтэц:
1. Эдийн засаг, хөгжлийн яам;
2. Гадаад харилцааны яам;
3. Сангийн яам;
4. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
7. Батлан хамгаалах яам;
8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
9. Боловсролын яам;
10. Гэр бүл, хүний хөгжлийн яам;
11. Зам, тээврийн хөгжлийн яам;
12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
15. Эрчим хүчний яам;
16. Эрүүл мэндийн яам.
Засгийн газрын бүрэлдэхүүн:
1. Монгол Улсын Ерөнхий сайд
2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
3. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
4. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
9. Гадаад харилцааны сайд;
10. Сангийн сайд;
11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
14. Батлан хамгаалахын сайд;
15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
16. Боловсролын сайд;
17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;
18. Зам, тээврийн хөгжлийн сайд;
19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
22. Эрчим хүчний сайд;
23. Эрүүл мэндийн сайдтай байна.
Хуулийн төслийг ТББХ-ны нийт гишүүдийн 85 хувь нь дэмжсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам гэж орж ирсэн байна. Шударга ёс гэхээр анхаарал татаж байна. Хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг хэрхэн хангаж байгаа вэ? Төрийн албан хаагчид үг хэлэх эрх чөлөөгөө хумиулж байгааг нүдээрээ хараад ирсэн. Алтанширээгийн аж үйлдвэрийн парк, говийн бүс нутагт гадаргын ус татах гэх мэт усны төслүүдийг нэгтгэх үү?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамыг Ардчилсан намд өгөх нь зүйтэй гэж үзсэн. Яагаад гэвэл шүүх, прокурор, мөрдөх байгууллагын ялгаатай байдлыг олон нийт анзаардаггүй. Нэг асуудал үүсэхэд төр гэдэг ойлголтод хамруулдаг. Шүүхийн түвшний олон асуудалд хяналт тэнцэл хийж, энэ бүтэц дээр АН-д байх нь зүйтэй гэж үзсэн. Та хэд хамтарч ажиллах хэрэгтэй. Хүний эрхтэй холбоотой асуудалд Засгийн газрын асуудал байв уу. Эсвэл шүүхийн асуудал байв уу. Эрх мэдлийн салангид байдлыг бий болгох шаардлагатай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төрийг цомхон чадварлаг, мэргэжлийн болгох зорилтынхоо эсрэг бүтэцийг бүр ч данхайлгалаа