СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үндэстэн дамнасан залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Киргиз Улсын талд шилжүүлэн өгчээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн “Б”-г 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн, баривчилсан. Уг этгээдийг өнөөдөр /2024.07.09/ Киргиз Улсын талд шилжүүлэн өгчээ.

Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооноос үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн “Б”-г 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн, баривчлан саатуулсан юм.

Уг этгээдийг шилжүүлэн авах зорилгоор Бүгд Найрамдах Киргиз Улсын Интерполын Үндэсний төв товчооны тусгай бүлэг манай улсад ирсэн бөгөөд өнөөдөр /2024.07.09/ Киргиз Улсын талд шилжүүлэн өглөө.

Монгол Улсын талаас шилжүүлэн өгөх ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ хамтран зохион байгуулжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.