Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тогтоол усанд хүн осолдсон гэх дуудлага ОБГ-т өнөөдөр /2024.07.09/ өдрийн 12:08 цагт иржээ.
Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 17 настай эрэгтэй усанд сэлэх гэж байгаад осолдож нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Сүүлийн өдрүүдэд голын эрэг дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна.
Иймд,
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх
-Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн дэргэд тоглуулахгүй байх, хараа хяналт тавих
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
-Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах
-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
-Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх
-Баталгаат зам гүүрээр зорчих
-Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тогтоол усаа засаг захиргаа нь хамгаалалт тавиад тусгаарлачихаж болдоггүй юм байх даа. Наад хөдөөнөөс ирсэн золбингууд чинь яаж ч хэлээд ойлгохгүй байна ш дээ. Хотын бус иргэдийг албадан зайлуулж хөөж гаргах хэрэгтэйг энэ их үхэл,халдварт өвчин,машины түгжрэл, хулгай дээрэм, хүчингийн хэргүүд харуулаад байна ш дээ.