УИХ-ын гишүүн Д.Энхтуяагаас хамтарсан засгийн газар байгуулах асуудалд байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэж энэ үед нэг хүн, нэг намд зориулж өөрчлөлтийг битгий хийгээсэй гэж хүсэж байна. Улс орны хөгжил тогтвортой байх ёстой. Тухайлбал АНУ-ын 100 жилийн өмнөх засгийн газрын бүтцээр явж, хөгжил нь тогтвортой явж байна. Энэ ч утгаараа хамтарч эвсэхээсээ үл хамаараад засгийн газрын бүтэц тогтвортой байх ёстой.
Манай ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Ардчилсан намын удирдлагад албан ёсоор хандаж бичиг хүргүүлсэн. Эмэгтэйчүүдийн төлөөлөл 30 хувьд хүрсэн энэ нөхцөлд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд ч эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулах ёстой. Манай Ардчилсан намаас хоёр эмэгтэй тойргоос сонгогдсон. Найман эмэгтэй жагсаалтад орсон. Тойрогт ялалт байгуулсан хоёр эмэгтэйг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах нь зөв гэдгээ илэрхийлж бичиг хүргүүлсэн. Намын бүлгийн хурал дээр ч энэ байр сууриа илэрхийлнэ гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.