УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж, С.Ганбаатарыг даргаар сонгожээ.
Байнгын хороодын бүрэлдэхүүнийг өнгөрсөн баасан гарагт баталсан. Харин одоо УИХ байнгын хороодын дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж даргаа сонгох асуудлыг хэлэлцэв. Хурлаар тус Байнгын хорооны даргаар С.Ганбаатарыг сонгохыг гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.