Баяр наадмын амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллага бэлэн байдалд ажиллана.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал гарч Онцгой байдлын байгууллага долоодугаар сарын 10-15-ны өдрийг дуустал хугацаанд албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ.
Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, харьяа анги салбарын дарга, захирагч нарт цахимаар үүрэг чиглэл өгөв.
Тухайлбал, наадмын амралтын өдрүүдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлж бэлэн байдал хангах, гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд завьт болон хөдөлгөөнт, морьт эргүүл ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.