Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багийн “Илжигний-Уурхай” гэдэг газар ачааны автомашинууд мөргөлдөж автомашины төмөр эд ангид нэг хүн хавчуулагдан нас барсан гэх дуудлага онцгой байдлын байгууллагад өчигдөр 18:47 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан суман дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын “Супергрэт” загварын ачааны автомашины араас, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ийн 4“Бонго-3” бага оврын ачааны автомашин мөргөж иргэн П /48 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байжээ.
Цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.