СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа хариулж яваад сураггүй алга болсон бага насны хүүхдийн цогцсыг олжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн "Хар сайр" гэдэг газар бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон гэх дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт энэ сарын 7-ны өдөр бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:45 цагт тус багийн "Хар сайр" гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж, Буянт сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.