Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаанаар тус намын дарга Л.Гантөмөрт итгэл үзүүлж намын даргаар улираан томилжээ.
ҮБХ-ны хуралдаан Ардчилсан намын дарга, тэргүүлэгч гишүүд болон нийт гишүүдийн 70 гаруй хувийн ирцтэй цахимаар зохион байгуулагдаж, 90 хувийн саналаар ийнхүү шийдвэрлэжээ.
Ардчилсан нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өмнөх амжилтаа ахиулан 42 суудлыг авсанд ҮБХ-ны гишүүдийн зүгээс Ардчилсан намын дарга, удирдлагуудад баяр хүргэж, амжилт хүссэн гэж Ардчилсан намаас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.