СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-08

Ардчилсан Нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэрийг гаргажээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүдийн олонх буюу хуралд оролцсон гишүүдийн 92 хувь нь Засгийн газарт орж ажиллах нь зөв гэж үзжээ.

2024 оны УИХ-ын сонгуулийг төрийн мөнгөний эсрэг хүнд цаг үед ажилласан сонгууль болсныг хорооны хурлаар онцлон цаашид төрийн бодлого, шийдвэрт Ардчилсан нам хамтран ажиллахаар боллоо.

ҮБХ-ны ээлжит бус хуралдаанд Ардчилсан намын дарга, тэргүүлэгч гишүүд болон нийт гишүүдийн 70 гаруй хувийн ирцтэй цахимаар зохион байгуулагдсан бөгөөд

Ардчилсан намын төлөө санал өгсөн 430.000 гаруй сонгогчийн санал Ардчилсан намын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжин өгсөн санал тул тэрхүү саналуудыг гээгдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь зөв гэв. Ингэснээр

Хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүн, намуудад өгсөн сонгогчдын санал, мөрийн хөтөлбөрт туссан хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тухайлбал, эрчим хүчний салбарыг либералчлах, татварын реформ хийж өрийн дарамтыг бууруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлж дундаж давхаргыг нэмэгдүүлэх, үр ашиггүй төсвийн зардлыг үе шаттай бууруулж, төрийн өмчийн компаниудыг иргэд, бизнес эрхлэгчдэд эзэмшүүлэх замаар төрийн оролцоог эрс хумих, орчин үеийн дэвшилтэт технологи, инноваци ашиглан эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, аж үйлдвэржүүлэх төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж авилгын эсрэг тууштай тэмцэх, иргэдийг орон сууцжуулах ба ипотекийн зээлийн хүүг бууруулан сард төлөх төлбөрийн хэмжээг багасган амьдралын чанарыг дээшлүүлэх, иргэдийг намаар ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор хамтран ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг Үндэсний Бодлогын Хорооны гишүүд илэрхийлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Эвлэвэл бүтнэ, хамтарвал хүчирхэгжинэ. Амжилт хүсье

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.