СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-07-07

77 шалгуулагч 800 оноо авчээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

2024 оны элсэлтийн шалгалт дууслаа. Энэ жил нийт 35939 шалгуулагч бүртгүүлжээ.

Хичээл тус бүрээр хамрагдсан шалгуулагчдын тоог нэгтгэж үзвэл. Үүнд:

• Англи хэл-21475
• Түүх-1358
• Хими-5902
• Газарзүй-1005
• Нийгэм судлал-19989

-Англи хэлний хичээл дээр улсын хэмжээнд нийт 35 шалгуулагч 800 оноо авсан бөгөөд нийслэлийн Сүхбаатарын дүүргийн 11, Баянзүрх дүүргийн 4, Баянгол дүүргийн 3, бусад дүүргээс тус бүр 1 шалгуулагч, харин орон нутгаас Дархан-Уул аймгаас 3, Орхон аймгаас 2, Сүхбаатар, Өвөрхангай аймгаас тус бүр 1 шалгуулагч байна. Өмнөх оны төгсөгчдийн хувьд 3 шалгуулагч 800 оноо авчээ.

-Түүхийн хичээл дээр улсын хэмжээнд 1 шалгуулагч 800 оноо авсан ба Өвөрхангай аймгийн төгсөгч байна.
-Химийн хичээл дээр улсын хэмжээнд нийт 8 шалгуулагч 800 оноо авсан ба Сүхбаатар дүүргийн 4, Баянгол дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 1, Хөвсгөл аймгийн 1 шалгуулагч,
-Газарзүйн хичээл дээр улсын хэмжээнд 2 шалгуулагч 800 оноо авсан бөгөөд тэдгээр нь Хан-Уул дүүрэг, Увс аймгийн шалгуулагч,
-Нийгэм судлал хичээл дээр улсын хэмжээнд нийт 31 шалгуулагч 800 оноо авсан үзүүлэлтэй байна.

Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд, мөн Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хэнтий аймгуудаас тус бүр 1-4 шалгуулагч байжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.