Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах "Нада Буга-2024" тэмцээн Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа шалгарууллаа.
Довтолгооны шат төрөлд УБТЗ-ын тамирчин, спортын мастер Н.Пүрэвдаш 14.65 секундийн амжилтаар тэргүүлсэн бол Булган аймгийн ОБГ-ын тамирчин, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ 14.68 секунд, Орхон аймгийн ОБГ-ын 1-р багийн тамирчин, ОУХМ Г.Энхтөр 15.23 секундийн амжилтаар удааллаа.
4x100 метрийн буухиа төрөлд УБТЗ-ын баг 1.01.42 секундийн амжилтаар тэргүүлж Увс аймгийн ОБГ-ын баг 1.03.37 секунд, нийслэлийн ОБГ-ын 3-р баг 1.03.47 секундийн амжилтаар удааллаа.
Саадтай 100 метрийн төрөлд Орхон аймгийн ОБГ-ын 1-р багийн тамирчин, спортын дэд мастер Я.Энхбаяр 16.97 секундийн амжилтаар тэргүүлж, Дархан-Уул аймгийн ОБГ-ын 1-р багийн тамирчин, спортын мастер С.Төрбат 17.14 секунд, Булган аймгийн ОБГ-ын тамирчин, спортын дэд мастер Б.Мөнх-Эрдэнэ 18.46 секундийн амжилтаар удааллаа.
Байлдааны тархалтын төрөлд Булган аймгийн ОБГ-ын баг 29.57 секундийн амжилтаар тэргүүлж, нийслэлийн ОБГ-ын Гандуулга 3-р баг 30.85 секунд, нийслэлийн ОБГ-ын Гандуулга 2-р баг 30.96 секундийн амжилтаар удааллаа.
Багийн нийлбэр дүнгээр Ш.Баасандорж даргатай Булган аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлж, удаах байрт М.Адъяабаатар даргатай Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, А.Дашням даргатай нийслэлийн Онцгой байдлын газрын Гандуулга 3 баг тус тус шалгарч, цомын эзэд боллоо.
Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь БНХАУ-д зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнд оролцох баг тамирчид сонгон шалгаруулах хүрээнд зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.