СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-05

Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай тэмцэх тэмцлээсээ ухрахгүй

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнээс гишүүд асуулт тавьж, хариулт авч дууслаа. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 

-Сонгуулиар МАН-ын зүгээр хамгийн хүчтэй явуулсан мессэж нь авлигатай тэмцэнэ гэж байсан. Анх Авлигатай тэмцэх газрыг тодорхойгүй байгуулсан бол 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдэлд очсон. Гэтэл хөрөнгө орлогын мэдүүлэг, соён гэгээрүүлэх чиг үүрэг нь парламентын хяналтын хамгийн чухал чиг үүрэг байдаг.

Мөрдөн шалгах болон соён гэгээрүүлэх чиг үүрэг нэг байгууллагад давхцаж олгогдож болдоггүй. Гэтэл нэг байгууллагад энэ чиг үүргийг өгснөөр мөрдөн шалгасан нотлох баримтаа шүүх рүү зөөх биш хэвлэл рүү мэдээ гаргаж намнадаг болчихсон. Тиймээс мөрдөн шалгах болон соён гэгээрүүлэх чиг үүргийг салгах ёстой. Соён гэгээрүүлэх чиг үүрэг нь Төрийн албаны зөвлөлд байгаа. Тиймээс энэ чиг үүргийг парламент руу чиглүүлж төрийн албаны зөвлөлд шинэтгэл хийх үйл явцад битгий саад болоорой.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

-1990 онд ардчилсан хувьсгал гарахад иргэд маш сайхан итгэл найдвартай урагшилсан. С.Зориг “Эхлээд улс орны, дараа нь намын, тэгээд хувь хүний эрх ашиг байна” гэж хэлж байсан. Гэтэл эсрэгээрээ болсон. Хувийн эрх ашгийн төлөө намаа ашигладаг болсон. С.Зоригийн хөшөөг Д.Сүхбаатарын талбайтайгаа худалдах хүртлээ дампуурлаа.

Х.Тэмүүжин орж ирснээр энэ тэмцэлд хувь нэмрээ оруулна гэж итгэж байгаа. Бараг 50-иас дээш хувь нь шинэчлэгдсэн парламентын залуучууд ярьж байсан зүйлдээ үнэнч байж, Засгийн газар, Ерөнхий сайдад дэм болоосой гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр: 

-Төр нийгмийн хооронд үл итгэлцэл үүсгэсэн зүйл бол төрийн алба. Төрийн албаны нөөцийн ашиглалт 38-хан хувьтай байна. Өөрөөр хэлбэл төрийн албаны шалгалт өгсөн гурван хүн тутмын хоёр нь ажилд орж чадаагүй байна. Мөн 2016 онд ес байсан нам өнөөдөр 16 болж нэмэгдсэн байна. Агентлагийн тоо 39, төрийн албан хаагчдын тоо 226 мянга болсон байна. Ерөнхий сайдын хувьд төрийн албыг цомхон болгоход ямар бодлого барьж ажиллах вэ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

-Бид үнэт зүйл юу байх вэ гэдэг дээрээ тулгуурлаж, түүнийг ямар хөтөлбөрөөр хэрэгжүүлэх вэ, гуравдугаарт ямар бүтцээр хийх вэ, дөрөвдүгээрт хэнээр хийлгэх вэ гэдгээ тодорхой болгож явах ёстой. Төрийн байгууллагын өнөөдрийн бүтэц 1990-ээд оны эхэн үеийн бүтэцтэй дийлэнх нь адил байгаа. Шинэ парламент бүрдсэн учир төрийн албаны бүтцийг шинэ 30 жилд тохируулж реформ хийх юм сан гэж бодож байгаа.

Одоо бол асуудлыг дундаа орхидог. Жишээ нь, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гэхэд сайд нь аль нэг салбараа бариад явчихдаг. Бүх асуудлыг эрхэлсэн сайдтай байдаг. Энэ тохиолдолд төрийн албаны данхар бүтэц 30 орчим хувиар буурна. Агентлагийн тоо багасах болно.

Үнэнийг нь л хэлье дэд сайд бол сайд нь ч юм хийлгэдэггүй, Төрийн нарийн бичиг нь ч юм хийлгэдэггүй дундын бүтэц. Яг үнэндээ юу ч шийдэж чаддаггүй. Тэгэхээр энэ бүтцийг яаж юм хийдэг, төсөвтэй болгох уу, бодох л асуудал. Тэгэхээр эрх мэдэл бүхэн хяналттай, бүх хүний ачаалал жигд байх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Сөрөг хүчний үүргээ биелүүлээд явна. Өнгөрсөн илүүдэд эрх баригчид олон хулгай хийсэн. Тэр хулгай хийсэн нөхөд хулгайлсан мөнгөнийхөө хусмын авч гарч ирсэн зарим нөхөр бий. Манай нам хулгай хийсэн нөхдөөс сард нэгийг нь явуулах амлалт өгч гарч ирсэн. Үүнийгээ биелүүлнэ.

Мөн малчдын зээлийг тэглүүлэхийн төлөө ажиллана. Ардчилсан Нам хамтарсан засагт орох асуудал яригдаж байгаа. Үүнийг дүрмийн дагуу хийх ёстой.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Ярьсан хэлсэн зүйлүүд хоёр үзүүртэй.. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ хяналт, тэнцлийг хангах нь зүйтэй гэж л хийсэн. Одоо та нар маань байр сууриа нэгтгэх нь улсын эрх ашигт хэрэгтэй байна. Та бол хувь гишүүн биш УИХ-ын дэд дарга. Нам чинь яг ямар байр суурьтай байгаа юм бэ. Та нар маань өөр, өөр юм яриад байвал их төвөгтэй нөхцөл байдал үүсгэнэ. Том агуулгаараа сонгогч бүрийн саналыг хүндэтгэж үзэх ёстой юм.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Маш их хар PR явагдсан сонгууль болсноор улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө уралдуулж чадсангүй. Энэ сонгуульд МАН бие дааж Засгийн газар байгуулах боломжтой суудал авсан ч зөвшилцөлд урьж байна гэсэн албан бичиг Ардчилсан намын даргад ирсэн. Энэ зөвшилцлөө тайлбарлахыг хүсье. Яагаад бие дааж Засгийн газар байгуулахаас татгалзав. Өнгөрсөн найман жилд макро эдийн засгийн төвшин ахисангүй. Ядуурал буурсангүй, хүмүүс ажил хийх сонирхолгүй болж байна. Цаашдын дөрвөн жилд эдийн засгаа яаж тэлэх вэ, ядуурлыг яаж бууруулах вэ?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Нэгэнтээ бид тогтолцооны өөрчлөлт хийсэн учраас мөрийн хөтөлбөрүүдтэй холбоотойгоор шийдвэрлэхгүй бол болохгүй асуудал бий. Жишээлбэл, 30 жил эрчим хүчний үнийг либеральчлах тухай ярьсан. Эрчим хүчний өртөг зарж байгаа үнэнээсээ өндөр байгаа. Айгаад хийж чаддаггүй. Үүнээсээ болоод эрчим хүч дампуурсан, шугам нь шинэчлэгддэггүй. Ийм асуудлыг шийдвэрлэхэд зөвшилцөл хэрэгтэй. Энэ мэтчлэн 4-5 тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудал бий.

Улаанбаатар хотын Их тойрууд эрх мэдлийн 90 хувь төвлөрч байна. Хичнээн тойрог зам тавилаа гээд эндээ байгаа нөөхцөлд шийдэгдэхгүй. УИХ-ын анхдугаар чуулган дээр Х.Тэмүүжин гишүүн хөндсөн. Үндсэн хуульд Засгийн газар заавал нийслэлд байх ёстой гэж заасан юм билээ. Энийгээ шийдчихвэл парламент нь тусдаа, гүйцэтгэх засаглал нь тусдаа, шүүх засаглал нь тусдаа болно.

Хотыг тойрсон хурдны зам хэрэгтэй.Газар чөлөөлөлт хийгээд эхлэхээр орон нутгийн сонгууль болно гэж хөөрөгдсөөр хийгдэхгүй 34 жил болсон. Энийг хийвэл нийслэлийг тойрсон газар чөлөөлөлт буюу орон сууцжуулалтын асуудлыг шийдвэрлэх боломжтой. Хөшигийн хөндийд мөн том орон сууцны бүтээн байгуулалт хийх боломжтой.

Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа гэдэг гурван удаагийн төсөв батлах маш хурдтай процесс. Энэ агуулгаар саяны асуудлыг бичээд геополитикийн хүндрэлтэй байгаа  үед зарчим дээрээ нэгдэн хамтран ажиллах хүсэлтэй байна гэдэг саналаа УИХ-д хамгийн их суудал авсан Ардчилсан нам, ХҮН намд өгсөн. Институцын хувпд бат бөх байх шийдвэр гараасай гэж хүсч байгаа.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

- Өнгөрсөн 3 жил, сүүлийн хэдэн сард Монголын нийгмийг талцуулж, үзэл суртлаар бохирдуулсан. Ямар арга хэрэглэж байгаагаас хүний хандлага харагддаг. Энэ бүхэн дээр Монголын ард түмэн дүн тавьсан. Тэгэхээр энэ бол баярлах зүйл биш монголын ард түмний хувьд гунигтай явдал шүү.  Засгийн газрын бүтцээ яаж тодорхойлох гэж байна вэ? Төрийн дарамтан доор юу ч хийх боломжгүй болсон компаниуд бий.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Өөрийг чинь парламентэд орж ирсэнд баяртай байна. Танд бүх мэдээллийг авах онцгой эрх бий. Гаднаас харах, дотор орж ирээд хийх хоёрт ялгаа их. Хэрэв та үнэхээр үнэн байя гэж хүсвэл зургаан сар, ядаж нэг жил ажиллаад бүх зүйлийн факт өөр байвал тэр үед түүнийгээ шударгаар хэлээрэй. Хэвлэл мэдээллийн олон төлөөлөл парламентэд орж ирсэнд баяртай байна.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

- Тэр дундаа, Ерөнхий сайдын авлигатай хийж буй тэмцэл үр дүнд хүрэх ёстой гэсэн байр суурь цөөнгүй. Өнөөдөр авлигатай тэмцэх бодлогоо цогцоорнь харах цаг болсон. Дагнасан байгууллага байгуулж авлигатай тэмцдэг трэнд дэлхийд хоцрогдсон. Өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс шалтгаангүйгээр хөрөнгөждөг. Хууль бус хөрөнгийг хураах ёстой. Хувь хүний тухай ярихаас аргагүй. Хувь хүний гүйцэтгэдэг үүрэг системд асар том. Тэгэхээр манай авлигатай тэмцэх бодлого, стратеги хуучирсан байна. Та Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх стратегийг шинэчлэх чиглэлд бодож төлөвлөж байна уу. Хууль бус хөрөнгийг хураах тал дээр алхам хийх үү?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

-Засгийн газар авлигатай тэмцээд 1.5 жил болж байна. 1.5 жилд нь цар тахал таарсан. Үүнийг мартчихаж. Би гурван жил л ажиллаж байгаа хүн. Энэ хугацаанд авлигатай тэмцэх гэж оролдсон. Мэдээллийг ил болгосон, ялын бодлогыг чангатгасан. Тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй зүйл юм. Удаан хугацаанд явчихсан учраас. О.Цогтгэрэл гишүүнтэй санал нэг байгаа зүйл бол, хөрстэй нь тэмцэх ёстой.

О.Алтангэрэл гишүүнд баярлаж байна. Авлигын мөнгөөр баяжсан бол тэр хууль бус орлого. Дэлхийн хаана ч ижил. Манайд болохоор "Минийх", "Хувийн өмч" гээд явдаг. Нээрэн л өнгөрсөн цаг хугацаанд Ерөнхий сайд ийм асуудал яриад байсан нь буруу ч байж магадгүй. Уг нь парламентын гишүүдийн ажил л даа.  гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

элбэгдоржийн анд батүүл
3 сарын өмнө
116.206.83.106

Алигагүй амьдаръч гэвэл золбин ардчиллыг өмнхий ардчилсан намтай нь устгаж, хотод шаван хөдөөний золбингуудыг хөөж зайлуул. Олон улсын жжишиг энэ тэр гэж солиорч тендер гэж солиотой юм зарладгаа боль. Авилга нэхдэг эмч,багш, төрийн албан хаагчид 1997,1998 оноос эрс ихсэж хүмүүст хүндрэл үүсгэх болсон нь үхэж далд орсон ардчилсан намыхан эрх барьж байсан үе байгаа шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.