СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-05

🔴LIVE: Э.Бат-Амгалан: МАН дангаараа Засгаа байгуулж гишүүддээ итгэл хүлээлгэх ёстой

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

УИХ-ын зарим гишүүдээс хамтарсан засгийн газар байгуулах асуудалд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

-Манай нам бүлэг дээрээ бүх асуудлаа шийдэж олонхоороо шийдэх ёстой. Хувь гишүүний хувьд дангаараа засгийн газраа байгуулаад МАН-ын гишүүддээ итгэл хүлээлгэж ажиллах нь зүйтэй гэж бодож байна. Хүчтэй сөрөг хүчин ажиллаа хийгээд явах хэрэгтэй байх гэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Сонгууль яах гэж хийдэг юм. Олонх болсон нь засгаа байгуулж, цөөнх нь хяналтаа тавиад явдаг. Миний хувьд тэр хамтрах бичгийг нь үзээгүй байна. Улс төрийн зөвлөл энэ асуудлыг өчигдөр ярьсан гэсэн. Бүлэг дээр энэ талаар ярих ёстой байх. Ардчилсан намын үндэсний бодлогын хороо зэрэг холбогдох байгууллагуудаараа ярих л ёстой. Эцсийн шийдвэр гараагүй гэж ойлгож байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.