СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-05

🔴LIVE: Т.Доржханд: Эдийн засгийн сайд болбол гадагшаа явж буй залуусын эх орондоо ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

ХҮН намын дарга Д.Доржханд Засгийн газрыг хамтарч байгуулах асуудалд дараах тайлбарыг өгөв. 

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд:

 -Засгийн газарт хамтарч ажиллах санал албан ёсоор ирсэн. Маш олон шалтгаан дурдсан байсан. Гадаад нөхцөл байдал, геополитикийн асуудлууд байна. Монгол Улс ардчиллаа бэхжүүлж авахын тулд хамтарч ажиллах боломж байна гэсэн санал ирүүлсэн. Манай намын зүгээс яг шийдвэрээ гаргаагүй байна.

Олон янзын байр суурь байгаа. Манай намын хувьд нам, хувь хүний эрх ашиг гэхээсээ илүү улс орны эрх ашиг нэгт гэсэн хатуу байр суурийг баримталдаг. 

Эдийн засгийн реформ хийх ёстой. Төрийг жижиглэх, төсвийн үргүй зардлыг хумих, төсвийн болон салбарын реформ гээд маш олон ажлуудыг энэ дөрвөн жилд хийх шаардлагатай байна. ХҮН намын хувьд маш олон эдийн засагчтай, гадна дотнын хамгийн сайн сургууль төгссөн туршлагатай 3000 эдийн засагч байна. Эдийн засгийн хүний нөөцөөрөө бусад намуудаа бодвол ХҮН нам илүү. Хэрвээ хамтрах шийдвэр гарвал өөрсдийн давуу талаа бодож, хувь нэмэр оруулж чадах зүйлээ хийнэ. Албан тушаал, эрх мэдэл чухал биш. Иргэдийн цалинг хэрхэн нэмж болох ингэхийн тулд зах зээлийн орчныг яаж бүрдүүлэх гээд эдийн засгийг тэлэх цогц реформыг хийх шаардлагатай. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.