УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хамтарсан засгийн газар байгуулах талаар байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Захидлыг нь сонссон. МАН-ын дарга, Ерөнхий сайдаас Ардчилсан намын даргад хүргүүлсэн захидал байна лээ. Захидлын утга нь “Зөвшилцөлд хүрч байна” гэсэн утга бүхий байсан. Миний хувьд байр суурь тодорхой “Би хувьдаа засагт орохгүй гэдгээ хэлж байгаа.
Намын эрх бүхий байгууллагад дүрмийн дагуу шийдвэрээ гаргаад, өгөөд УИХ дахь бүлэг болоод бүлгийн гишүүд дор бүрнээ биелүүлэх үүрэгтэй л гэж үзэж байгаа. Түүнээс бол би засагт орохгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Намын удирдах зөвлөлөөс зөвшилцөлд орж болно гэсэн. Яг хамтрах шийдвэр гараагүй байгаа.
Манай намын дарга үүнийг бол албан тушаалын төлөө биш ажил хэргийн төлөө хамтаръя гэсэн байх сууриа илэрхийлж байсан. Ард иргэдээс саналт хүсэлт, судалгаа аваад байгаа зүйл байхгүй. Ирэх даваа гарагт бүлгийн хуралдаанаар олон зүйл тодорхой болох байх гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.