СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-05

Хэрлэн голд живж байсан иргэний амийг аварчээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Хэнтий аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Хэрлэн голын эрэг дагуу завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа, живж байсан иргэний амийг аварчээ.

Тодруулбал, голын усанд орох үедээ хөл алдан живж байсан Улаанбаатар хотын харьяат 32 настай эрэгтэйг цаг алдалгүй аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Хэнтий аймгийн Онцгой байдлын газар өнгөрөгч сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл Онон, Хэрлэн, Гүрэм, Аваргатосон зэрэг гол, нуур орчмоор завьт эргүүл гаргажээ.

Түүнчлэн амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэдийг гол, усны аюулаас сэрэмжлүүлэх мэдээ мэдээллийг тогтмол хүргэж байгаа ажээ. Хэрлэн голын усны түвшин энэ сарын 2-ны өдрийн байдлаар 254 см буюу үерийн аюултай түвшинг 14 см-ээр давжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.